
Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын буюу Нацү башё талдаа орлоо. Макүчи буюу дээд зиндаанд Монголын 10 сүмоч бүртгэлтэй байгаагаас ес нь энэ башёд барилдаж байгаа юм.
Гадаадаас төрөн гарсан зургаа, Монголоос төрсөн дөрөв дэх, мэргэжлийн сүмогийн 71 дэх Ёкозуна Какүрюу М.Ананд тавдугаар сарын таванд авсан гэмтлийн улмаас энэ башёг өнжиж байна.
Найман өдрийн дараах байдлаар зүүн болон баруун жигүүрийг манлайлан барилдаж буй Ёкозуна буюу аваргууд болох Хакүхо М.Даваажаргал, Харүмофүжи Д.Бямбадорж нар тэмцээнийг нэг ч унаагүйгээр итгэл төгс тэргүүлэн барилдаж байна.
Тэдний араас баруун жигүүрийн сэкивака Такаяасү долоон даваа нэг унаатайгаар тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.
Харин тэргүүлэгчдээс хоёр алхмын хойно есөн бөх байгаагийн хоёр нь Монголын бөх. Тодруулбал окэзи Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, сэкивака Тамаваши Б.Мөнх-Оргил нар юм. Манай бөхчүүд түрүүлэх өрсөлдөөнд орж болохуйц өрсөлдөгчдөөр нэрлэгдэж байгаа бол тэдэнтэй адил зургаан даваа хоёр унаатайгаар түрүүлэх өрсөлдөөнд хүчтэй яригдаж байгаа нэг бөх байгаа нь мэргэжлийн сүмогийн 72 дох Ёкозуна Кисенесато юм. Ийнхүү зургаан даваатайгаар тэмцээнийг үргэлжлүүлж буй бусад бөхийг танилцуулая.
Хокутофүжи /маэгаширагийн зүүний 7/
Шодай /маэгаширагийн барууны 5/
Кагаяки /маэгаширагийн барууны 9/
Ура /маэгаширагийн барууны 10/
Точиношин /маэгаширагийн зүүний 10/
Дайшомару /маэгаширагийн барууны 13/
Тэгвэл Монголын бусад бөхчүүдийн амжилтыг мөн танилцуулж байна.
Тамаваши Мөнх-Оргил /сэкивака/ 6-2
чиёошима Мөнхсайхан барууны 2 1-7
Такайнойва Баасандорж зүүний 5 5-3
Ичиножо Ичинноров зүүний 9 2-6
Араваши Дөлгөөн зүүний 11 1-7
Дээд зиндаанд Монголын 10 сүмоч бүртгэлтэй байгаагаас ес нь энэ башёд барилдаж байна | ||
Үзсэн: 1253 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.