Шууд Chart

“Их эе” хуралдана

2017-05-22 14:38:58

Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлөөс ээлжит бус “Их эе” хурлыг  хуралдуулах тухай тов зарлажээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 онд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулсан. Уг хурлаар Үндэсний бөхийн “Их эе” хурлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хуралдуулахаар шийдвэрлэсэн ч МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж хуралдуулах хууль зүйн үндэслэлгүй гэдэг мэдэгдэл гарган хойшлуулсан билээ. 

Тэгвэл энэ удаагийн “Их эе” хурлыг 2014 онд хуралдсан цэцдийн зөвлөлөөс томилогдсон ажлын хэсгээс зохион байгуулж буй аж.

МҮБХ-ны цэцдийн зөвлөлд “Их эе” хурлын зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, гавьяат тамирчин, дархан аварга А.Сүхбат нарын зэрэг хүн багтдаг билээ.

Ээлжит бус “Их эе” энэ сарын 28-нд болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Их эе” хуралдана  
Үзсэн: 1195 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй