
ОХУ-ын Екатеринбург хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн боллоо. Тэмцээнд 36 орны 310 тамирчин өрсөлдсөнөөс манай улсаас 20 жүдоч өрсөлдсөн ч Б.Тэмүүлэн ганцаараа хүрэл медаль хүртсэн билээ.
Екатеринбургийн “Их дуулга”-с 16 орон ямар нэгэн медаль хүртсэн. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Казахстаны нэрийн өмнөө барилдаж буй, гавьяат тамирчин Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртэж, багийнхаа амжилтыг үргэлжлүүлэв. Энэ тэмцээнд Казахстан улсаас эрэгтэй тав, эмэгтэй зургаан тамирчин оролцсон бөгөөд Г.Отгонцэцэгийн амжилтаар тус улс 15 дугаар байрт жагссан байна.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн 'А' хэсгийг тэргүүлсэн Г.Отгонцэцэг эхний тойрогт гоц мөргөж, Франц, Оросын бөхчүүдийг ялж, хагас шигшээд үлдсэн. Улмаар мөнгөн медалийн төлөө Оросын Сабина Гилизовад ялагдсан ч Н.Комоваг олон мянган хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө нэмэлт цагт ялжээ.
Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд ирэх амралтын өдрүүдэд Хонгконгт болох бөгөөд Г.Отгонцэцэг өрсөлдөх юм.
Г.Отгонцэцэг Казахстаны нэрийг авч үлдэв | ||
Үзсэн: 1342 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.