
Монгол Улсын гавьяат тамирчин, шилдэг жүдоч С.Мияарагчаа АНУ-д ажиллаж, амьдарч байгаа билээ. Тэгвэл Вашингтон хот дахь “Sport Judo” клубт багшлахаар болсон тухайгаа өнөөдөр фэйсбүүк хуудаснаа хуваалцжээ.
Мөн олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир ч дээрх улсад очоод байгаа.
Ийнхүү жүдо бөхийн нэгэн цаг үеийг тодорхойлж, дэлхийн шилдэг бөхийн тоонд багтаж асан алдарт тамирчид хилийн чанадад ур чадвар, бөхийн эрдмээ үнэлүүлэн, дасгалжуулагчаар уригдах болжээ.
С.Мияарагчаа АНУ-д дасгалжуулагчаар ажиллахаар болжээ | ||
Үзсэн: 1081 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.