
Азийн жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурал өчигдөр Хонконгт боллоо. Энэ хуралд манай улсаас Азийн жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Сахилгын хорооны дарга Б.Пагва, олимпын зэрэглэлийн шүүгч, МЖБХ-ны гүйцэтгэх захирал М.Бөхбат нар оролцсон юм.
Тус хурлаар шийдвэрлэсэн гол асуудал нь 2020 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хотыг сонгох байсан юм.
2017 оны ААШТ энэ сарын 26-28-нд Хонгконгт болох бол 2018 онд Азийн наадам Индонезийн Жакартад, 2019 оны Азийн аварга Саудын Арабт тус тус зохион байгуулагдах юм.
Хуралд оролцогчдын олонхийн шийдвэрээр Монгол Улс Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг 2020 онд эх орондоо зохион байгуулах эрхийг авлаа. Ийнхүү тивийн шилдэг жүдочид Токиогийн олимпийн жил Улаанбаатар хотноо өрсөлдөхөөр болов.
2020 оны жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно | ||
Үзсэн: 845 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.