
Сүмо бөхийн 10 дахь өдрийн барилдаан өчигдөр явагдаж өндөрлөлөө. 10 өдрийн дараах байдлаар Хакүхо М.Даваажаргал, Харүмофүжи Д.Бямбадорж нар арван даваатайгаар тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байна.
Харин сүүлийн жилүүдэд Японоос төрөн гарсан цорын ганц Ёкозүна болох Кисеносато хоёр өдөр дарааллан өвдөг шороодсон юм.
Ингэснээр тэрбээр 6-4 гэсэн амжилттай болж тэргүүлэгчдийн эгнээнээс хол хоцорлоо. Харин тэргүүлэгчдийн хойноос хоёр унаатайгаар нэхэж байгаа Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ комосүби Ёошиказэгаар даваагаа ахиулснаар найм дахь даваагаа авч, 50 хувийн амжилтаа биелүүлсэн юм.
Монголын бусад сүмочид ямар амжилттай явааг танилцуулья.
Тамаваши Мөнх-Оргил /сэкивака/ 7-3
Чиёошима Мөнхсайхан /барууны 2/ 2-8
Такайнойва Баасандорж /зүүний 5/ 5-5
Ичиножо Ичинноров /зүүний 9/ 4-6
Араваши Дөлгөөн /зүүний 11/ 3-7
Кёкшүхо Эрдэнэбаатар /жүрё зиндааны 2/ 6-4
Харин тэмцээнийг тэргүүлэгчдийн хойноос маэгэширагийн арваас босон барилдаж байгаа Точиношин 8-2, маэгэширагийн 10 Ура 8-2, маэгэширагийн тав Шодай 8-2 гэсэн амжилттайгаар нэхэж явна.
Сэкивака Такаяасү өчигдөр Хакуход унаснаар 8-2 гэсэн амжилттай болж тэргүүлэгчдээс хоёр унаагаар холдлоо. Тэмцээн дуусахад ердөө таван өдөр үлдээд байна. Иймд үлдсэн өдрүүдэд цолтой бөхчүүд хоорондоо учраа тааран барилдах юм.
М.Даваажаргал, Д.Бямбадорж нар тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байна | ||
Үзсэн: 602 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.