Шууд Chart

Г.Мандахнаран тэргүүтэй таван бөх Якутад бэлтгэл хийнэ

2017-05-24 13:36:29

ОХУ-ын Назрань хотод ирэх сарын 12-15-нд насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээн болно.

Тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд ОХУ, Казакстан, Монгол гэсэн гурван орны бөх хамтарсан бэлтгэл хийхээр болжээ. Иймд Якутын чөлөөт бөхийн холбоо манай эрэгтэй бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийх хүсэлт ирүүлжээ.

Ийнхүү ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, ДАШТ-ий хүрэл медальт, ААШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Ням-Очир, ААШТ-ий мөнгөн медальт, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, ОУХМ З.Занабазар, Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-ий хүрэл медальт, өсвөр үеийн Азийн аварга, ОУХМ Т.Тулга, Монголиа Опен-2017” ОУТ-ий хүрэл медальт, спортын мастер Н.Амарсайхан нарыг гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын хамт 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийлгэхээр явуулжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Мандахнаран тэргүүтэй таван бөх Якутад бэлтгэл хийнэ  
Үзсэн: 868 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй