Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Хакүхо М.Даваажаргал тэргүүлж эхэллээ

2017-05-25 09:49:45
Error loading player: No playable sources found

Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башё өндөрлөхөд дөрвөн өдрийн барилдаан үлдлээ.

Башёг өчигдрөөс их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүлж эхэллээ. Тэрбээр озэки Гоэйдогоор 11 дэх даваагаа авсан юм. Тэгвэл аварга Харүмафүжи Д.Бямбадоржийг комосүби Митакеми ёорикири мэхээр давснаар тав дахь даваагаа авав.

Ингэснээр Харүмафүжи 10 даваа, нэг унаатайгаар тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдлээ.

Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Аияамагаар ес дэх даваагаа авснаар тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд үлдсэн. Аварга Кисэносато өчигдрөөс эхлэн башёг орхив. Тэрбээр  башёгийн эхний өдөр Ёошиказэд ялагдсан бөгөөд башёг 6 даваа, 4 унаатай өндөрлүүллээ.  Аварга Кисэносато мөрөндөө авсан бэртлээ сайн эмчлүүлээд ирэх долдугаар сарын башёд ирэхээ амалсан. Ийнхүү Нацү башёг Монгол аваргууд тэргүүлж эхэллээ.

Хакүхо 11, Харүмафүжи 10, Тэрүнофүжи есөн даваатай явна. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хакүхо М.Даваажаргал тэргүүлж эхэллээ  
Үзсэн: 740 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй