Шууд Chart

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

2017-05-26 16:11:24

ХонгКонг Улсад жүдо бөхийн 2017 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.

Шар тивийн аваргад 28 орны 244 жүдоч өрсөлдөж байна. Манай 17 жүдоч 14 жинд хүч үзэж эхлэв.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-д медалийн эзэд тодорно. 

Манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогт БНХАУ-ын Ван Жү Яаог цэвэр ялсан. Улмаар шөвгийн наймд БНАСАУ-ын Жон Ю Сунийг хоёр вазаригаар өвдөг шороодуулж хагас шигшээд үлдлээ. Одоо манай аварга БНСУ-ын Жеон Во Кеонтой оноолт таарав. 

Эмэгтэйчүдийн 57 кг-д Олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Д.Сумъяа, 63 кг-д ОУХМ Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг нар хэсгийн аваргын төлөө барилдахаар боллоо. 

Эрэгтэйчүүдээс 66 кг-д Г.Хэрлэн, 73 кг-д Г.Одбаяр, Б.Батгэрэл нар мөн шөвгийн наймд үлдээд байна. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ  
Үзсэн: 1828 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй