
Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 28. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 3. Адъяа гараг. Хэрцгий охин одтой, долоон улаан мэнгэтэй, хөхөгчин туулай өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Хий
Өдрийн наран 5 цаг 11 минутад мандан, 20 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.
Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Хоол боловсруулах системийн эрхтнүүдийн ажиллагаа тааруу байна. Шулуун ба бүдүүн гэдэс өвдөж магадгүй. Тоглоом тоглох, олны өмнө үг хэлэх, уран бүтээлийн ажил зэрэгт та амжилт олно. Дадсан ажлаа урам зоригтой хийж гүйцэтгэх болно. Сэтгэхүйн уран зохиол унш.
ҮХЭР (4/20-5/20)
Дотны хүмүүс тань тав тухтай байдлыг бий болгож, гэр орны ажилд гүн гүнзгий оролцуулахгүй. Зуныг угтахад бэлтгэ. Хийхээр төлөвлөсөн их цэвэрлэгээний төлөвлөгөөг гарга. Зарим нэгийг нь одоо эхэлж болно. Зуслангийн талаар сайн бодож төлөвлө.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Гэр бүлтэй болж уйгагүй тэмцэн, амьдралаа төвхнүүлнэ. Хэтэрхий нарийлж болохгүй. Хамтрагч чинь мөнгөндөө хямгагүй байснаас асуудал үүсч болно. Танд аз жаргалдаа хүрэхийн тулд олон бэрхшээлийг туулах шаардлага гарна. Энэ хоорондоо гэр бүл болоход маш тохиромжтой.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Хавар ихээхэн хөдөлмөрлөвөл үр дүнд хүрнэ. Таныг амжилт, алдар нэр хүндлэл хүлээж байна. Олон нийтийн өмнө үг бүү хэл. Шинэ нөхөрсөг хайрын харцаа бүү тогтоо. Найдвар багатай байна. Хүүхдүүдээ гонсойлгох боловч түр зуурынх байх ба хатуу шаардлага бүү тавь.
АРСЛАН (7/23-8/22)
Зочид хүлээн авахад таатай өдөр. Эртний найзуудаа урь. Тэд хөл үймээнтэй байх боловч, таны гэрийн уур амьсгалыг найрсаг, дулаан болгоно. Настай хамаатнууд амьдралын үнэт зөвлөгөө өгнө.
ОХИН (8/23-9/22)
Энэ өдөр хоёрдмол шинжтэй байна. Иймээс бүхнийг урьдчилж бодож хий. Хэрцгий байдал бүү гарга. Мод хагалах, тавилгаа өөрчлөхөд муу. Таны сэтгэл зүрх амар тайван байх болно. Өдрийг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөө. Эрүүл мэнддээ анхаарч архи, тамхи бүү хэрэглэ. Зүүд тань бодит болж байна. Хайр дурлалын асуудалд амжилт муу байна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өөртөө итгэлгүй, эргэлзээтэй, гутранги өдөр. Олон хүн өөрийгөө буруутган сэтгэлээр унах магадлалтай. Өөрийгөө харааж зүхсэний хэрэггүй. Алдаа дутагдалтайгаа тэмцэх хэрэгтэй боловч эрүүл мэндээ муутгаад яахав. Сэтгэл санааны доройтлоос болж бие чинь тавгүйрхэх болохоор мэдрэлийн тогтолцоогоо хамгаалах хэрэгтэй.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Та олон нийтийн анхаарлын төвд байхыг хүсэмжилнэ. Энэ амралтын өдрүүдэд та хүүхэд насны хайр сэтгэлээ дурсан санах бололтой. Сургуулийн эсвэл дээд сургуулийн найз нөхдөө дуудан хотоос гадагш салхинд зугаалахад урихыг танд од эрхэс зөвлөж байна.
НУМ (11/22-12/21)
Энэ ордны ихэнх нь хөгжилтэй, нийтэч байх бөгөөд олон нийтийн дунд байхад хялбар санагдах болно. Та хайр дурлалаас үнэнч сэтгэл хувирамтгай байдал хоёрыг нэгэн зэрэг хайх болно. Хэрэв та чин сэтгэлээсээ дурласан бол хариугаа хүртэх ёстой. Учир нь таны соронзон мэт татах чадварыг тэсвэрлэхэд бэрх. Авахын тулд өгдөг ёстойг сана. Энэ нь хайр дурлалд ч мөн хамаатай.
МАТАР (12/22-1/19)
Найз нөхөд бас бус юмаа алдаж магадгүй өдөр. Өөртөө түшиг тулгуур, итгэх итгэл олж авахад тань гэр бүлийн нийтэч нөхөрсөг байдал туслана. Өнөөдөр өөрийнхөөрөө зүтгэхийн оронд буулт хий. Мөн аль ч талаараа танд тохирохгүй хүмүус таныг сонирхож байгаа тул болгоомжтой бай. Үнэт зүйлсээ найдвартай газар хадгалахыг зөвлөж байна.
ХУМХ (1/20-2/18)
Хайртай бүсгүйнхээ зүрхийг байлдан дагуулахын тулд эрчүүд гайхамшгийг бүтээх хэрэгтэй болно. Ойр дотнынхон, найз нөхдийнхөө харилцааг таслах хэрэггүй. Хурц халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээ ав. Гэрээ хэлцэл байгуулах, богино хугацаагаар аян замд гарах, бүтээл хэвлүүлэх, зар сурталчилгаа явуулахад таатай өдөр.
ЗАГАС (2/19-3/20)
Та гэр бүлийн баяр ёслолын санаачлагч нь болох магадлал өндөр байна. Эцэг эх хүмүүс өөрийн аз жаргалтай хүүхэд насаа дурсан үр хүүхдүүдтэйгээ тоглож цэнгэн тэдний эрх занг өөгшүүлнэ. Ямар нэгэн эд зүйлс, бэлгэнд мөнгө бүү харамла. Энэ ордны хөвгүүд ойрын хэдэн сард ертөнцийг үзэх үзлийн хүндхэн бодлогуудаар толгойгоо гашилгана. Гүн ухааны сэдвээр яриа өрнүүл. Харин шууд дарамт бүү үзүүл. Тэдэнд үнэт зөвлөгөө заавар бус, эдгээр будлиантай асуултын хариуг өөрөө олж сурах нь чухал.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно | ||
Үзсэн: 894 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.