Шууд Chart

А.Даваажаргал, Б.Идэр нар Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв ТӨҮГ-т ажиллалаа

2026-07-28 10:14:35

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Идэр нар Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв ТӨҮГ-т ажиллалаа. 

Харааны бэрхшээлтэй иргэдийн амьдралын баталгааг дээшлүүлэх, мэргэшил олгох, хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 60 аад жилийн түүхтэй тус байгууллагад  2025, 2026 онуудад томхон хөрөнгө оруулалтыг улсын төсвөөр хийсэн. Тухайлбал энэ онд модон эдлэлийн үйлдвэрийн 389.8 сая төгрөгийн тоног төхөөрөмж, түнийг байрлуулан ашиглах өргөтгөлийн барилгын засвар (200 сая төгрөг), харуул хамгаалалтын систем (35.2 сая төгрөг)-ийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн юм.  

Модон эдлэлийн үйлдвэрийн барилгын засварын явц, тоног төхөөрөмжийн суурилуулалт ашиглалт, үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж тодорхой үүрэг чиглэл өглөө. 

Тус үйлдвэр цаасан болон даавуун уут, ариун цэврийн цаас, цэвэрлэгээний багаж, хөдөлмөр хамгааллын хувцас голчлон үйлдвэрлэж байна. Модон эдлэлийн тоног төхөөрөмж суурилуулснаар сурагчдын болон байгууллагуудын ширээ сандал зэргийг үйлдвэрлэх аж. 

Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Тоног төхөөрөмжийн ашиглалтын тооцооллыг тодорхой болгож, үйлдвэрлэлийн бүхий л шатанд хяналт бүртгэлийн систем бий болгох, өргөтгөлийн засварыг шуурхайлах, засварын явцад ашиглалтын үеийн цахилгааны ачаалал эрсдэл зэргийг тооцож арга хэмжээ авахыг үүрэг болголоо гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.


А.Даваажаргал, Б.Идэр нар Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв ТӨҮГ-т ажиллалаа  
Үзсэн: 62 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй