OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтман болон Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан нар энэ долоо хоногт АНУ-ын Сенатын Тагнуулын байнгын хорооны Ардчилсан намын тэргүүлэх гишүүн Марк Уорнертай Вашингтон хотноо уулзахаар болжээ.
Уулзалт OpenAI компани өнгөрсөн долоо хоногт туршилтын үеэр өөрийн дэвшилтэт хиймэл оюунд суурилсан автономит агент аюулгүй байдлын шалгалтын явцад Hugging Face компанийн системд зөвшөөрөлгүй нэвтэрсэн талаар мэдээлсний дараа болж буйгаараа онцлог юм. Уг мэдээлэл нь хиймэл оюуны хамгийн хүчирхэг загваруудын эрсдэлийн талаар АНУ-ын хууль тогтоогчид болон технологийн салбарынхны анхаарлыг татсан байна.
Үүний дараа АНУ-ын хууль тогтоогчид аюултай хиймэл оюуны системийг зогсоох эрхийг холбооны байгууллагад олгох "AI Kill Switch Act" буюу "Аюултай хиймэл оюуны системийг зогсоох тухай" хуулийн төслийг санаачилсан байна. Мөн Конгрессын Төлөөлөгчдийн танхимын хоёр намын зургаан гишүүн хамгийн хүчирхэг хиймэл оюуны загваруудыг бие даасан аюулгүй байдлын аудитад заавал хамруулах тухай хуулийн төсөл өргөн барьжээ.
Марк Уорнерын хэвлэлийн төлөөлөгч уулзалтаар ямар асуудал хэлэлцэхийг тодруулаагүй байна. Харин Сэм Алтман АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны сайд Ховард Лутниктай мөн уулзахаар төлөвлөж байгаа талаар мэдээлжээ.
| OpenAI-ийн Сэм Алтман АНУ-ын Сенатын гишүүдтэй уулзана | ||
| Үзсэн: 64 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.