Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ

2017-06-04 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2017 оны зургаадугаар сарын 4. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 10. Адъяа гараг.  Тугчин одтой, есөн улаан мэнгэтэй, хар нохой өдөр.

                          Барилдлага: Хүчин төгсөх 
                          Шүтэн барилдлага
: Хуран үйлдэхүй 
                          Суудал: 
Мод

Өдрийн наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ.

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Өөрийн амгалан, өөртөө итгэлтэй байдлаа мэдэрнэ. Өрсөлдөөн зөрчил тэмцлийн оронд та урьдын төлөвлөгөө, санаа бодлоо хэрэгжүүлэн хамтын ажиллагаанд бэлэн байна. Мөнгө хөрөнгөө ашигтай хөрөнгө оруулалт болгох талаар санаа тавь. Зарим тохиолдолд гадаадын түншүүдтэй хамтран ажиллах нь үр дүнтэй.


ҮХЭР (4/20-5/20)

Энэ өдөр өнгөрсөн сарын таатай байдлууд үргэлжилнэ. Олонх хүмүүсийн хувийн амьдрал эвтэй байна. Иймээс тухайн тохиолдолд зохицож найдаж, түүнийг ухаарснаар эцсийн эцэст та хүссэнээ авч болно гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Та өнөөдөр гадуур явж зугаа цэнгэл хөөх хэрэггүй. Намуун тайван орчинд таны эрч хүч улам нэмэгдэнэ. Та шинэ салбарт багагүй хүч, цагаа зарцуул. Худалдаж авсан зүйл тийм ч оновчтой бус байх нь. Гэрийнхэнтэйгээ зөвлөлгүй, та өөрөө таалан авсан эд зүйлс чанар муутай эсвэл тэдэнд таалагдахгүй бололтой.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Дотны хүмүүстэйгаэ харилцах харилцаанд хүндрэл гарах магадлалтай. Гэр бүлийн асуудлууд таны карьер болон нэр хүндэд сэв суулгаж магадгүй. Хамаатан эсвэл хөрштэйгээ харьцаагаа сайжруул. Таны сайхан сэтгэл уян хатан зан чанар танд хүнд үед тусална.


АРСЛАН (7/23-8/22)   

Уран бүтээлийн авьяас дээшлэнэ. Гэр бүлийн харьцаа сайжирна. Энэ нь өдрийн эхний хагаст болно. Та өөрийн хувь заяаныхаа хүч бололцоог дайчил. Товлосон үр дүндээ аль болох хурдан, бага зардлаар хүрэхийг хичээнэ. Сайн нөхөр болж янз бүрийн нөхцөлд өөрийнхөө чадварыг үзүүл. Мөнгөнийхөө нэг хэсгийг хүмүүнлэгийн болон буяны зорилгоор зарцуулах бололтой. Үр хүүхэд, их хэмжээний зардал гэр бүлийн хосод нэлээд төвөг учруулах бололтой.


ОХИН (8/23-9/22)

Энэ өдөр өөрийгөө хянах чадвар сул байгаа тул ач холбогдол багатай, ердийн ажлаар оролдвол зохино. Гэр бүлийн асуудлаа шийвэрлэхэд муугүй үе. Гэвч оройдоо харьцаанд бэрхшээл үүснэ, эсвэл техник эвдрэх магадлалтай. Шийдэмгий бус санагдаж, ямар нэгэн ажил хийх сонирхол төрөхгүй бол зөн билэгтээ найдаж, чухал ажлуудаа хойш тавь.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Эмээ өвөөдөө хүүхэд хүмүүжүүлэх асуудлыг орхин найдахад тохиромжгүй сар. Хүүхдүүдээ өөрөө хүмүүжүүл. Таны сурган хүмүүжүүлэх авьяас илэрнэ. Түүнийг олж харах нь чухал. Энэ өдөр итгэлтэй харьцаагаа эвдэж болзошгүй. Алдагдал, аюул, хурц зөрчил болж мэднэ. Зоригтой, бие даасан байдлаа бүү орхи. Өөрийн уран цэцэн үг яриа, зөрчлийг шийдвэрлэх чадвараа ашигла.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Идэвхтэй, эрч хүчтэй байх өдөр. Гэхдээ хэт идэвхитэй байснаас ядарч мэднэ. Сарын эхэн үед тайван нөхцөл байдалд гэртээ ажиллахад тохиромжтой. Эрүүл мэндээ бэхжүүлэх зүйл заавал хийгээрэй. Ходоод гэдэснийхээ үйл ажиллагааг онцгой анхаарна уу.


НУМ (11/22-12/21)

Хуримтлагдсан ядаргаанаасаа болж та уур уцаартай, тэр ч байгугай бүдүүлэг болж болзошгүй байна. Олонх нь амьдралын хэвийн хэв маягаа дагах чадваргүй болно. Өдрийн дэглэмээ ч нарийн баримталж чадахгүйд хүрнэ. Таны гадаад төрх санаа сэтгэл өөрчлөгдсөнийг дотны хүмүүс тань мэдэрч таныг дэмжиж туслах болно.


МАТАР (12/22-1/19)

Дотно хүндээ гомдож гутрах, улмаар харилцаагаа таслах явдал гарч магад. Харин өөр хүнтэй танилцсанаар зүрхний чинь шархыг эдгээхийг үгүйсгэхгүй. Гэхдээ шинэ янаг амрагийн холбоо удаан үргэлжлэхгүй. Цаад хүний чинь зүй зохисгүй харьцаа, харилцан бие биендээ уурлаж бухимдах нь хэрүүл тэмцэлд хүргэнэ.


ХУМХ (1/20-2/18)

Хайр сэтгэлээ илэрхийлэх мөргөл үйлдэх гэр бүл болоход таатай. Сэтгэлээ илэрхийлж хуримын өдрөө товло. Дотны хүмүүстээ эелдэг үг хэлж, тэднийг хайрлаж байдаг гэдгээ мэдрүүл. Зарим хүн таны талаар эндүү ташаа ойлголттой явдаг байж болно.


ЗАГАС (2/19-3/20)

Таны завгүй, зожиг байдал бусадтай харьцахад хүндрэл учруулна. Таны хань, таны тусламж анхаарал, халамжийг аль хэдийнээ хүсч хүлээж байна. Өдрийн эхэнд таны хүүхдүүд санхүүгийн асуудлуудаа шийдэж өгөхийг хүснэ. Дотны хүмүүсээсээ өөрийгөө бүү тусгаарла. Тэднээс таны нийгэмд эзлэх байр суурь, нэр хүнд, имиж шалтгаална. Өдрийн хоёрдугаар хагаст болгоомжтой бай, нөхцөл байдлыг өөрчлөх гэнэтийн уулзалт, мэдээ тохиож болзошгүй.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ   
Үзсэн: 739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй