
Мэргэжлийн сүмо бөхийн есдүгээр сарын башё өндөрлөж, 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж түрүүллээ.
Энэ нь аваргын дээд зиндааг тэргүүлж, ес дэх удаагаа эзэн хааны цом хүртэж буй ялалт юм.
Сүүлийн өдрийн барилдааныг хүртэл озэки Гоедо 11 даваа, гурван унаатайгаар башёг тэргүүлж байв.
Гэвч 10 даваа, 4 унаатайгаар дэвжээнд гарсан Харүмафүжи озэки Гоедог давснаар тэдний даваа, унааны харьцаа тэнцсэн юм. Ийнхүү хоёр бөх нэмэлт барилдаан хийж, аварга Гоедог ялж, ес дэх удаагаа дээд зиндаанд түрүүллээ.
Их аварга Хакүхо М.Даваажаргалын өнжсөн башёд ийнхүү Монголын бас нэгэн аварга түрүүлж, Монгол бөхчүүдийн амжилтын буухиаг үргэлжлүүллээ.
Харүмафүжи Д.Бямбадорж ес дэх удаагаа түрүүллээ | ||
Үзсэн: 961 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.