Шууд Chart

Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр Энэтхэгт сургалт удирдав

2017-09-26 13:10:40

Энэтхэг Улсын бөхийн холбооны урилгаар Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр ДБНХ-ны дасгалжуулагчдын нэгдүгээр шатны сургалтыг удирдан явуулж байна. Онол, практик хосолсон тус сургалт Энэтхэгийн Сонепат хотод өчигдөр эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжлэх юм.

Б.Батбаяр нь UWW-гийн Хөгжлийн хэлтсийн албан ёсны сургагч бѳгѳѳд Ази номхон далайн орнуудын хөгжил хариуцсан төлөөлөгч, Украин улсын иргэн Андрей Вронцов түүнтэй хамт тус сургалтыг удирдан явуулж байна.

Нийт 85 дасгалжуулагч хамрагдаж байгаа ба шалгалтад тэнцсэн дасгалжуулагчдад Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны сертификат олгох аж.

Сонирхуулахад, энэхүү сургалт нь арваннэгдүгээр сарын сүүлээр манай улсад зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр Энэтхэгт сургалт удирдав  
Үзсэн: 926 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй