
Өнгөрөгч наймдугаар сар Монголчуудын хувьд спортын од гийлгэж байв. Чөлөөт, жүдо бөх болон боксын ДАШТ-ээс манай тамирчид хангалттай амжилт үзүүлсэн билээ. Тэр дундаа жүдо, чөлөөт бөхийн төрөлд хоёр аваргатай болсон нь гайхалтай амжилт болж үлдэв.
МҮОХ-оос өнгөрсөн наймдугаар сарын шилдэг тамирчдыг нийт иргэд болон спортын сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулсан. Тодруулбал наймдугаар сарын шилдгүүдээр жүдо бөхийн дэлхийн аварга Д.Сумьяа болон чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон нар тодорсон. Уг тамирчдыг тодруулахдаа 50 хувийг нь энгийн иргэдийн саналыг онлайн хэлбэрээр харгалзаж, үлдсэн тавин хувийг спортын сэтгүүлчдийн холбооны саналаар тодруулжээ.
Ийнхүү тэднийг МҮОХ-ны байранд хүлээн авч уулзан шагнал гардууллаа. Мөн энэ үеэр МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган байлцаж, сарын шилдгийг тодруулах тус шагналыг цаашид уламжлал болгон явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Харин Д.Сумьяа болон П.Орхон нар энэхүү шалгаруулалт төслийг сайшаагаад тамирчдын хооронд шударга өрсөлдөөн үүсэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцолж байв.
Д.Сумьяа, П.Орхон нарт “Сарын шилдэг тамирчин” шагналыг нь гардууллаа | ||
Үзсэн: 1194 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.