
Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, тэргүүлэх багш, Дорноговь аймгийн спорт хорооны дасгалжуулагч, спортын мастер Адьяагийн Зоригтбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон хотын нээлттэй тэмцээн энэ сарын 6-7-нд Сайншандын спортын ордонд болно.
Чөлөөт бөхийн спортыг хичээллэгч хүүхэд, залуусын тоог нэмэгдүүлэх, бөхийн спортыг сурталчилах, ирээдүйн олимп, тив, дэлхийн медальтнуудыг тодруулах зорилготой тус тэмцээнд 2001 оноос хойш төрсөн тамирчин хөвгүүдийн 29, 34, 38, 42, 46, 50, 54, 58, 63, 69, охидын 38, 50, 60, 65, 70 кг гэсэн нийт 15 жинд өрсөлдөнө.
А.Зоригтбаатар нь насанд хүрэгчдийн улсын аварга С.Сайнбаяр, УАШТ-ий медальт Б.Эрдэнэбаяр, Б.Наранболд, Ц.Чингэс, А.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй олон шилдэг тамирчинг бэлтгэн гаргасан ачтан.
Түүний шавь нараас өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-ээс нийт 21 алт, 28 мөнгө, 30-аад хүрэл медаль хүртээд байна.
А.Зоригтбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн болно | ||
Үзсэн: 1523 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.