
Монголын үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийн шинэчилсэн чансааг танилцуулахад Монгол Улсын харцага О.Хангай өнгөлж байна.
Чансааг 2017 оны цагаан сараас эхлэн хамгийн сүүлийн барилдаан болох есдүгээр сарын 30-нд зохион байгуулсан Эрчим хүчний 95 жилийн ойн барилдаан хүртэлх 15 барилдааны амжилтаар харгалзаж жагсаажээ.
Оргихын Хангай нь есөн барилдаанд үзүүлсэн амжилт, үзүүлэлтээр 17621 оноотойгоор ийнхүү дээрх амжилтыг харуулав. Харин Монгол Улсын гарьд Ө.Бат-Орших 15 барилдааны зургаад нь зодоглож, 15863 оноо авснаар удаалжээ.
Улсын аварга Ч.Санжаадамба чансааны дөрвөн барилдааны амжилт буюу 5910 оноотойгоор чансааны 19-д бичигдсэн бол аварга С.Мөнхбат дөрвөн барилдаанд 5383 оноо авч 23, улсын аварга Г.Эрхэмбаяр мөн дөрвөн барилдаанд зодоглож, 4930 оноо авснаар 26-д бичигджээ.
Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдээс энэхүү чансаанд хамгийн дээгүүр бичигдсэн бөх бол Баянхонгор аймгийн харьяат, аймгийн хурц арслан Н.Золбоо есөн барилдаанд үзүүлсэн амжилтаараа 5965 оноотой болж, чансаа тогтоосон 240 бөхийн 18-д жагсав.
ЧАНСААНЫ ЭХНИЙ 10-Т БИЧИГДСЭН БӨХЧҮҮД
№ |
Нэр |
Цол |
Чансаа |
Барилдсан тоо |
1 |
Р.Хангай |
У/харцага |
17621 |
9 |
2 |
Ө.Бат-Орших |
У/гарьд |
15863 |
6 |
3 |
Н.Жаргалбаяр |
У/заан |
12916 |
9 |
4 |
Н.Батсуурь |
У/арслан |
12843 |
13 |
5 |
Б.Бат-Өлзий |
У/харцага |
11969 |
14 |
6 |
Ц.Содномдорж |
У/арслан |
11785 |
4 |
7 |
Р.Пүрэвдагва |
У/арслан |
10803 |
10 |
8 |
Б.Пүрэвсайхан |
У/заан |
10522 |
9 |
9 |
Ч.Хөхчирэнгэр |
У/начин |
9173 |
13 |
10 |
Э.Энхбат |
У/начин |
8955 |
12 |
Шинэчилсэн чансааг О.Хангай тэргүүлж байна | ||
Үзсэн: 1575 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.