Шууд Chart

О.Үйтүмэн, М.Лхагвагэрэл нар хүрэл медаль хүртлээ

2017-10-04 11:42:01

ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн ОХУ-ын Сахагийн бүгд найрамдах улсад боллоо.

Нийт 44 мянган ам.долларын шагналын сантай 10 дахь удаагийн тэмцээнд 26 орны 172 тамирчин найман жинд өрсөлдөв.

Манай улсаас гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын удирдлага дор З.Занабазар (57), Т.Түвшинтулга (61), Т.Тулга, А.Мөнх-Эрдэнэ (65), Э.Тэмүүлэн (70), З.Сумъяабазар (74), О.Үйтүмэн, Б.Нямбаяр (86), Б.Одсүрэн (97), М.Лхагвагэрэл, О.Мөнх-Эрдэнэ (125 кг) гэсэн 11 тамирчин хүч үзсэнээс ОУХМ Оргодолын Үйтүмэн, Мөнхтөрийн Лхагвагэрэл нар хүрэл медаль хүртлээ.

О.Үйтүмэн Израилийн Дмитрий Фурман, Туркийн Габер Демирташ нарыг ялсан ч хагас шигшээд “Москва-2010” ДАШТ-ий хүрэл медальт, 2009 оны Евопын аварга Хойд Осетийн 35 настай хашир туршлагатай бөх Сослан Кцоевтой тун тэнцүүхэн барилдаж 3:4-өөр ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд нутаг нэгт ОУХМ Б.Нямбаярыг цэвэр ялснаар долоо хоногийн өмнө Кемеровод болсон “Шахтерская Слава” тэмцээний хүрэл медалиа Якутад ихэрлүүлэв.

Өсч яваа залуу тамирчин М.Лхагвагэрэл шөвгийн наймд 23 хүртэлх насны ЕАШТ-ий хүрэл медальт Хойд Осетийн Виталий Голоевт ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ болон ОХУ-ын АШТ-ий хүрэл медальт Буриадын Цыбик Максаровтой барилдах байсан ч өрсөлдөгч нь бэртлийн улмаас дэвжээнд гарч ирээгүй аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Үйтүмэн, М.Лхагвагэрэл нар хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 996 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй