Шууд Chart

М.Ананд хуримын ёслолоо хийжээ

2017-10-04 16:53:39

Мэргэжлийн сүмогийн 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд энэ сарын 1-нд Токио хотын “ANA InterContinental Tokyo” зочид буудалд хуримын ёслолоо хийжээ. Түүний хуримын ёслолд их аварга Хакүхо М.Даваажаргалаас эхлээд  500 гаруй зочин цугласан байна. Какүрюү хоёр жил хагасын өмнө гэр бүлээ батлуулсан ч хуримын ёслолоо хийж амжаагүй байсан юм.

Гэвч тэд хүү, охинтой болжээ. Какүрюү ирсэн зочдод хандан “Ямар ч үед халуун дулаан уур амьсгалтай, сайхан харилцаатай, хэн ч харсан аз жаргалтай гэр бүл байх болно” хэмээжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Ананд хуримын ёслолоо хийжээ  
Үзсэн: 994 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй