Шууд Chart

Тэр Риогийн олимпийн наадмаас хойш анх удаа дэвжээнд гарах гэж байна

2017-10-05 09:40:58

Чечений Ерөнхийлөгч Рамазан Кадыровын нэрэмжит багийн тэмцээн энэ бямба гарагт Грозный хотод болно.

Найман баг өрсөлдөх тус тэмцээнд хүч үзэх ОХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорчээ.

Тодруулбал 57 кг-д Артём Гебеков, 61 кг-д Ислам Дудаев, 65 кг-д Муршид Муталимов, 70 кг-д Давид Баев, 74 кг-д Ахмед Гажимагомедов, 86 кг-д Владислав Валиев, 97 кг-д Расул Магомедов, 125 кг-д Билял Махов, Мурадин Кушхов нар багтав.

Эднээс хамгийн анхаарал татаж байгаа бөх нь “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий гурван алт, нэг мөнгө, нэжгээд хүрэл медальт, Оросын хүнд жингийн шилдэг бөх Билял Махов юм.

Өдгөө 30 настай тэрбээр Риогийн олимпийн наадмаас хойш анх удаа дэвжээндээ эргэн ирэхээр болж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тэр Риогийн олимпийн наадмаас хойш анх удаа дэвжээнд гарах гэж байна  
Үзсэн: 835 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй