Шууд Chart

ОХУ-ын нэгдүгээр шигшээ баг Улаанбаатар хотод ирлээ

2017-10-06 12:08:45

Жүдо бөхийн спортоор дэлхийд тэргүүлэх гүрнүүдийн нэг ОХУ-ын нэгдүгээр шигшээ баг Улаанбаатар хотод ирлээ.

Тэд манай шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийх зорилготойгоор ийнхүү ирээд байна. Энэ сарын 28-нд эхлэх Абу Дабигийн Гранд Слам, 11 сард болох Токиогийн их дуулгад оролцохын өмнөхөн ирж байгаа бөгөөд 14 хоногийн хамтарсан бэлтгэлийг манай шигшээ багтай хийх юм.

Ингээд та бүхэнд уг шигшээд багтан ирсэн тамирчдыг танилцуулж байна.

Эрэгтэй: 

66 кг: Михайл Пульяев /Дэлхийн аваргын гурван мөнгөн медальт/

Абдулла Абдулзалилов

73 кг: Денис Ярцев

Муса Могушков

81 кг: Алан Хубецов

Мурат Хабачеров

90 кг: Хусен Халмурзаев

-100 кг: Кирилл Денисов

Нияз Белапов

+100 кг: Ренат Сайдов

Эмэгтэй:

48 кг: Ирина Дольгова

Сабина Жилиазова

52 кг: Юлия Казарина

57 кг: Анастасия Конкина

Дария Мезецкаяа

63 кг: Дария Давыдова

Екатрина Валькова

70 кг: Алена Порокопенка

Валентина Мальцева гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ОХУ-ын шигшээ баг ирээд байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОХУ-ын нэгдүгээр шигшээ баг Улаанбаатар хотод ирлээ  
Үзсэн: 2502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [98.226.83.xxx] 2017-10-07 00:40
zao zao tooj irdeggui orsuud mongoliig toogood irj bna gene shuu.za za nairsag baigaarai orsuudAA!
Зочин [122.201.22.xxx] 2017-10-06 18:13
Хөөрөөд хамаг юмаа заагаад өгчих вөө

Бидэнтэй нэгдээрэй