Шууд Chart

Аймгийн начин цолтнуудын барилдаанд сумын заанууд түрүү булаалдав

2017-10-10 12:04:06

МҮБХ-ноос улирал тутам зохион байгуулж буй аймаг, цэргийн начин цолтнуудын гурав дахь удаагийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд аймгийн нэмэх начин У.Мөнхчулуун, Ж.Баянмөнх, Г.Жамбалдорж, М.Бэлгүтэй, Ц.Саранзолбоо, М.Тэгшбаяр, М.Амарсанаа, Э.Төгөлдөр, О.Мөнх-Эрдэнэ нарын тэргүүтэй 120 бөх эр бяр, авхаалж самбаагаа сорин барилдсанаас Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат "Их Монголын хүчтэн" дэвжээний бөх, чөлөөт бөхийн спортын мастер, сумын заан Баасанцогтын Өлзийсайхан долоо даван түрүүлж, Ховд аймгийн Манхан сумын харьяат Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын "Сүлд" спорт хороо, "Ховд" дэвжээний бөх, сумын заан Болдын Даваадалай зургаа даван үзүүрлэлээ.

Их шөвөгт Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 124-р анги, "Түшээт ханы аварга" дэвжээний бөх, аймгийн нэмэх начин Улаанхүүгийн Мөнхчулуун, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат "Женко" клуб, "Дорнод нутаг" дэвжээний бөх, аймгийн нэмэх начин Мөнхжаргалын Бэлгүтэй нар шалгарлаа. 

Дээд цолтнуудын барилдаанд тэргүүлсэн Б.Өлзийсайхан нэгийн даваанд аймгийн начин Г.Төрболдыг, хоёрт Б.Пүрэвдорж, гуравт Г.Бат-Эрдэнэ, дөрөвт аймгийн нэмэх начин Г.Жамбалдорж, тавд аймгийн начин И.Мандах, зургаад аймгийн нэмэх начин М.Бэлгүтэй, долоод сумын заан Б.Даваадалай нарыг өвдөг шороодуулан түрүүлсэн юм. 

Дөрвийн даваа

  1. А.н.н У.Мөнхчулуун- гоц мөргөв
    2. А.н.н Ж.Баянмөнх- с.з Б.Даваадалай
    3. А.н.н Г.Жамбалдорж- с.з Б.Өлзийсайхан
    4. А.н.н М.Бэлгүтэй- с.з С.Майнбаяр
    5. А.н.н М.Тэгшбаяр- а.н Д.Төрбаяр
    6. А.н.н М.Амарсанаа- а.н Д.Пүрэвдорж
    7. А.н.н Э.Төгөлдөр- а.н И.Мандах
    8. А.н Ц.Отгонбат- а.н А.Анхбаяр
    Тавын даваа
    1. А.н.н У.Мөнхчулуун- а.н А.Анхбаяр
    2. А.н.н М.Бэлгүтэй- а.н Д.Төрбаяр
    3. А.н.н М.Амарсанаа- с.з Б.Даваадалай
    4. А.н И.Мандах- с.з Б.Өлзийсайхан
    Зургаагийн даваа
    1. А.н.н У.Мөнхчулуун- с.з Б.Даваадалай
    2. А.н.н М.Бэлгүтэй- с.з Б.Өлзийсайхан
    Долоогийн даваа
    1. С.з Б.Өлзийсайхан- с.з Б.Даваадалай
Нийтэлсэн: У.Баярсайхан

Аймгийн начин цолтнуудын барилдаанд сумын заанууд түрүү булаалдав  
Үзсэн: 2046 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй