Шууд Chart

Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

2017-10-10 12:10:17

Ховд аймгийн “Ховд” дэвжээний намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 5-нд "Хилчин" спорт хорооны зааланд боллоо.

Барилдаанд Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай, аймгийн арслан Б.Тайван, Д.Бадамгарав, Ш.Мөнх-Од, Ц.Адъяа, аймгийн харцага Б.Анхжаргал, Г.Энхбилэг, аймгийн начин Б.Энхбат, Б.Отгонцоож, Ц.Заяатүшиг нарын тэргүүтэй 32 бөх барилдсанаас Зэрэг сумын харьяат "Алдар" спорт хороо, "Монтед констракшн" ХХК-ийн бөх Монгол Улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Буянт сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ, "Их Монгол" сан, "Од" группийн бөх Монгол Улсын харцага Оргихын Хангай үзүүрлэлээ.

Их шөвөгт Булган сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Торгон нутаг" сангийн бөх аймгийн арслан Доржсүрэнгийн Бадамгарав, Манхан сумын харьяат "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 311-р анги, "Бүтэн бүрмэл" ХХК-ийн бөх аймгийн арслан Шараагийн Мөнх-Од нар шалгарсан юм.

Гурвын даваа
1. У.х Б.Бат-Өлзий- а.х Б.Анхжаргал
2. У.х О.Хангай- с.з Ц.Төмөрцоож
3. А.а Б.Тайван- а.а Д.Бадамгарав
4. А.а Ш.Мөнх-Од- а.а Ц.Адъяа
Дөрвийн даваа
1. У.х Б.Бат-Өлзий- а.а Ш.Мөнх-Од
2. У.х О.Хангай- а.а Д.Бадамгарав
Тавын даваа
1. У.х Б.Бат-Өлзий- у.х О.Хангай

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв  
Үзсэн: 2336 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй