Шууд Chart

Есдүгээр сарын шилдэг тамирчнаар хэн тодрох вэ

2017-10-10 13:43:14

Монголын үндэсний олимпын хорооноос сар бүр шилдэг тамирчин шалгаруулж байгаа билээ.

Есдүгээр сарын шилдэг тамирчинд их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, Армийн дэлхийн аварга П.Орхон, Г.Отгонжаргал, “Ашгабат-2017” танхимын болон тулааны спортын Азийн наадмын аварга Ц.Батцэцэг, О.Мөнхцэцэг, М.Анхцэцэг, шатрын өсвөрийн дэлхийн аварга Д.Батсүрэн, сагсан бөмбөгийн 3х3 төрлийн оюутны дэлхийн аварга шигшээгийнхэн, хөлбөмбөгийн дээд лигийн аварга “Эрчим” багийнхан нэр дэвшжээ.

Сонирхуулахад, наймдугаар сарын шилдэг тамирчнаар олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа, дэлхийн аварга П.Орхон нар шалгарсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Есдүгээр сарын шилдэг тамирчнаар хэн тодрох вэ  
Үзсэн: 908 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй