Шууд Chart

Г.Одбаяр, Б.Мөнгөнчимэг нарыг хоёр өрөө байраар шагналаа

2017-10-10 14:09:49

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ буюу “Будапешт-2017”-д амжилт үзүүлсэн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 болон эмэгтэйчүүдийн -63 кг-ын жингийн тамирчид болох ОУХМ Г.Одбаяр, ОУХМ Б.Мөнгөнчимэг нарыг хоёр өрөө байраар шагнажээ. Тэдний шагналыг хүчний бэлтгэлээ базааж байхад нь гардуулан өгсөн байна.

Дээрх хоёр тамирчин нь эх орондоо тус тус хүрэл медаль авч ирсэн билээ. Г.Одбаярын шагналыг Баянхонгор аймгийн “Баруун бүсийн худалдааны төв”-ийн ТУЗ-ийн дарга Д.Ганболд гардуулсан бол ОУХМ Б.Мөнгөнчимэгийнхийг Монголын жүдо бөхийн холбооноос урамшуулжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Одбаяр, Б.Мөнгөнчимэг нарыг хоёр өрөө байраар шагналаа  
Үзсэн: 1133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй