Шууд Chart

Шилдэг найман хүүхэд сүмогийн сургуульд явна

2017-10-13 09:26:47

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо цом” өсвөрийн сүмочдын тэмцээн энэ сарын 22-нд болно.

Найм дахь удаагийн тус тэмцээн Спортын төв ордонд болох бөгөөд “Хакүхо сан” болон “Их шавь” дэвжээ хамтран зохион байгуулна.

Тэмцээнд хүүхдүүд 9, 10, 11, 12, 13-15 нас гэсэн ангиллаар оролцож, хасагдах журмаар өрсөлдөнө.

Үүнд амжилттай оролцсон тамирчид  Японд болдог “Hakuho cup” олон улсын тэмцээнд өрсөлдөх эрхтэй болдог. Түүнчлэн их аварга зарим тамирчныг Японд сурах боломжоор хангаж, сүмоч болоход нь тусална гэв. Энэ жилийн хувьд 2018 оны нэгдүгээр сард найман өсвөрийн сүмочийг шалгаруулж, Японд урихаар болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шилдэг найман хүүхэд сүмогийн сургуульд явна  
Үзсэн: 1074 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй