
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулах үнэмлэхүй жингийн ДАШТ ирэх арваннэгдүгээр сарын 11-12-нд Мароккод болно. Шагналын сан өндөртэйгөөрөө анхаарал татаж буй. Тодруулбал түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй жүдоч тус бүр 100 мянган евро хүртэх юм.
Шагналын сан – 500.000 евро
- Алтан медаль: 100.000 x 1 = 100.000
- Мөнгөн медаль: 50.000 x 1 = 50.000
- Хүрэл медаль: 25.000 x 2 = 50.000
- 5-р байр: 10.000 x 2 = 20.000
- 7-р байр: 5.000 x 2 = 10.000
- Шилдэг 16-д үлдвэл: 2.500 x 8 = 20.000
Монголын хүнд жингийн тамирчдаас олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, ОУХМ Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн, Л.Отгонбаатар нар барилдахаар мэдүүлэг өгчээ.
Грекийн жүдогийн домог, олимпийн алт, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Илиас Илиадис зодог тайлсан ч үнэмлэхүй жинд барилдахаар мэдүүлсэн байна. Мэдээж Францын Тедди Ринер, Голландын Рой Мейер, Оросын Александр Михаилин, Чехийн Лукаш Крпалек, Гүржийн Варлам Липартелиани, Гурам Тушишвили нарын олон алдарт жүдоч хүнд жингийн Дэлхийн аваргын төлөө хүч үзнэ.
Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн, Л.Отгонбаатар нар үнэмлэхүй жинд өрсөлдөнө | ||
Үзсэн: 1618 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.