
Болгарын Пловдив хотод сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн ахмадын ХIХ дэх ДАШТ боллоо.
Бямба гарагт чөлөөт бөхийн “С”, “Д” ангиллын бөхчүүдийн барилдаан болсон бөгөөд манай улсын зургаан бөх дэвжээнд гарсан аж. Эдгээрээс “С” ангиллын 70 кг-ын жинд барилдсан олон улсын хэмжээний мастер Х.Нямдорж нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Ираны Алиреза Голамхоссейн Жафар, гуравдугаар тойрогт Эстонийн бөх Роберто Эстевис Алварезаг дараалан цэвэр ялав.
Улмаар хагас шигшээ барилдаанд Италийн бөх Антонио Каландраг 11:1 онооны харьцаагаар хожиж, алтан медалийн төлөө Туркийн бөх Назир Баруцотой таарсан юм.
Энэхүү өрсөлдөөнд Х.Нямдорж 4:0 харьцаагаар өрсөлдөгчөө буулган авч, алтан медаль хүртэв.
Ийнхүү тэрбээр 2014 онд Сербийн Белград хотод авсан мөнгөн медалийнхаа өнгийг чанаржуулжээ. Х.Нямдорж нь Монголын чөлөөт бөхийн ахмад бөхчүүдээс ДАШТ-ээс алтан медаль хүртсэн тав дахь бөх болж байна.
Х.Нямдорж ахмад бөхчүүдээс ДАШТ-ээс алтан медаль хүртсэн тав дахь бөх боллоо | ||
Үзсэн: 1617 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.