
ОХУ-ын чөлөөт бөхийн олимпийн анхны эмэгтэй аварга Наталья Воробьевагийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын эмэгтэйчүүдийн олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрхүү хотод боллоо.
Дөрөв дэх удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, ОХУ-ын Эрхүү, Красноярск, Буриад, Новосибирск, Кемеровогийн 160 гаруй тамирчин өрсөлджээ. Манай улсаас дасгалжуулагч П.Чулуунбаатар, Э.Батмөнх, Ц.Ганзориг нарын удирдлага дор 18 тамирчин оролцсоноос гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэв.
- Чингэлтэй дүүргийн тамирчин Б.Энхзул 46 кг-ын жинд, Н.Анударь 55 кг-д, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Говийн бөх” клубийн тамирчин Д.Цогзолмаа 69 кг-д алт,
- Чингэлтэй дүүргийн тамирчин Б.Энхцэцэг 55 кг-д, Б.Энхтүвшин 59 кг-д, Өмнөговь аймгийн тамирчин Ө.Одбаг 70 кг-д мөнгө,
- “Говийн бөх” клубийн Т.Мянганбаяр 69 кг-д хүрэл медаль хүртсэн байна.
Сонирхуулахад, Чингэлтэй дүүргийн тамирчин Н.Анударь тус тэмцээнд хоёр жил дараалан түрүүлж, Б.Энхзул мөнгөн медалиа алт болгон хувиргаж, Б.Энхцэцэг амжилтаа ийнхүү давтжээ.
Манай улсын бөхчүүд долоон медаль хүртлээ | ||
Үзсэн: 1195 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.