Шууд Chart

Абу Дабигийн гран при энэ сарын 26-28-нд болно

2017-10-17 15:10:44

Жүдо бөхийн дэлхийн чансааны оноо олгох Абу Дабигийн гран при тэмцээн

энэ сарын 26-28-нд болно.

Үүнд 50 улсын 304 жүдоч зодоглохоор мэдүүлгээ илгээснээс манай улсаас найман жүдоч хүч үзнэ.  

Тодруулбал эрэгтэйчүүдийн 60кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болдбаатар, 66кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, ОУХМ Г.Хэрлэн, 73кг-д ОУХМ Г.Одбаяр 81кг-д ОУХМ  Н.Дагвасүрэн, ОУХМ Г.Отгонбаатар нар зодоглох бол эмэгтэйчүүдийн 52кг-д Б.Хорлоодой, 57 кг-д гавьяат тамирчин Д.Сумъяа нар багтжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Абу Дабигийн гран при энэ сарын 26-28-нд болно   
Үзсэн: 1373 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй