
Жүдо бөхийн 2017 оны залуучуудын ДАШТ-ий эхний өдөр эрэгтэйчүүдийн -60 кг-д Ж.Амарболд хүрэл медаль хүртэв.
Тэрбээр эхний тойрогтоо Туркийн М.Аккус, Узбекстаны Амандавлатов Бехруз нарыг вазари үнэлгээгээр ялсан.
Улмаар Морокко Хоуммани Абдеррахманыг цэвэр ялж хэсгийн аваргын төлөөх барилдаанд Азербайжаны Караматад вазаригаар ялагдсан.
Торгуулийн барилдаанд Бельгийн жүдоч Эз Зеррад Наоуфалыг вазари үнэлгээгээр хожсон. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилийн Пенна Робсонг цэвэр ялснаар Монголын багийн хоёр дахь медалийг эх орондоо авч ирэхээр болов.
Түүний өмнө -55 кг-д зодоглосон Л.Өнөболд мөн хүрэл медаль хүртээд байсан билээ.
Ж.Амарболд медалийн буухиаг хүрлээр үргэлжлүүлэв | ||
Үзсэн: 1426 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.