Шууд Chart

НҮБ 72 жилийн ойгоо ул суурьтай өөрчлөлт, шинэчлэлт хийгдэнэ гэсэн хүлээлттэй тэмдэглэж байна

2017-10-24 16:11:04

НҮБ өнөөдөр 72 жилийн ойгоо тэмдэглэж байна. 1945 оны аравдугаар сарын 24-ний өдөр НҮБ дүрмээ баталснаар энэ өдрийг НҮБ-ын үүсэн байгуулагдсан өдөр болгон тэмдэглэж ирсэн. НҮБ-ын гишүүд тэр дотор байнгын таван гишүүн болох ЗХУ, Их Британи, БНХАУ, АНУ болон Франц улс байгууллагын дүрмийг баталсан тэр цаг мөчөөс хойш дэлхий дээр НҮБ гэдэг дэлхийн байгууллага бий болсон юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар жил бүр энэ өдрийг тохиолдуулан дэлхийн нийтэд илгээлт хүргэдэг уламжлалтай. Тэгвэл НҮБ-ын энэ удаагийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш улс орнуудад хандаж хүн төрөлхтний өмнө бий болоод байгаа аливаа ноцтой аюул заналыг сөрөн зогсож, гэтлэн давах үйл хэрэгт хүч чармайлт тавихыг уриаллаа.

Гутерриш ноцтой аюул занал гэдэгт дэлхийн өнцөг булан бүрт үргэлжилж байгаа зэвсэгт мөргөлдөөн, тэгш бус байдал өсөн нэмэгдэж байгаа, хэт даврах үзэл тэлж байгаа, үхэлд хүргэж болзошгүй үл тэвчих байдал газар авч байгаа, терроризмын аюул занал, цөмийн зэвсгийн аюул заналыг нэрлэж байна. 

“Бидэнд энэ бүгдийг даван туулах багаж хэрэгсэл байна. Бидэнд юу хэрэгтэй байна вэ гэвэл хүч чармайлт” гэж НҮБ-ын засаг захиргааны тэргүүн хэллээ. Гутерриш дэлхийн улс орнуудад хандаж эв нэгдэлтэй байхыг уриалж, НҮБ-д хэрэглэгддэг 6 хэлээр баярын мэнд дэвшүүллээ.

Дэлхийн 2-р дайн дууссаны дараа НҮБ-ын өмнө маш нухацтай даалгавар тавигдсан. Хүн төрөлхтнийг зэвсэгт мөргөлдөөнөөс ангижруулж, дэлхийн ард түмэнд харилцан ярилцах суурийг тавих байв. Хэдийгээр үүсэн байгуулагдаад 72 жилийн нүүр үзэж байгаа ч НҮБ энэ үүрэг даалгавраа хангалттай биелүүлж чадаагүй ч үүний төлөө тууштай ажиллаж байна.

НҮБ Гаити, Либери, Кот-ди-Вуар зэрэг улс оронд энхийг сахиулах ажиллагааг амжилттай дуусгасан ч гэлээ дэлхий даяар мөргөлдөөнүүд үргэлжилж, мөргөлдөөнд зуучлагчаар оролцож байгаа НҮБ-ын үүрэг роль тэр бүр амжилтад хүрэхгүй байна. Тухайлбал, Сирийн асуудлаарх яриа хэлэлцээ үргэлжилж байгаа бол Йемен болон БНАСАУ-ын байдалд мухардалд ороод байна. Дээрээс нь НҮБ дотор өөрчлөлт шинэчлэл хийх асуудлаар орон хооронд маргаан дэгдэж байгаа нь Антониу Гутерришийн хувьд жинхэнэ толгойн өвчин болоод байна.

Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын 10-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа “Дайн гэдэг бол хэзээ хэзээгүй, гэнэт болдог зүйл. Харин энх тайван гэдэг бол маш хүнд, шаргуу ажил, шийдвэр, харилцан буулт хийсний үр дүнд бий болдог зүйл” гэж мэдэгдсэн.

Антониу Гутерриш 10 жил НҮБ-ын дүрвэгчдийн асуудал эрхэлсэн дээд комиссараар ажиллаж, маш их туршлага хуримтлуулж, “ажил хэрэгч хүн” гэдгээр нэрд гарсан. Тэгээд ч энэ хүн Женевт байрладаг дүрвэгчдийн асуудал эрхэлсэн комиссийн ажлын үр дүнг дээшлүүлж чадсан юм.

Антониу Гутерришийг Ерөнхий нарийн бичгийн даргад нэрээ дэвшүүлэхэд түүний намтрын энэ 10 жил маш их хэрэг болсон байдаг.

Нийтэлсэн: Т.Цогтоо

НҮБ 72 жилийн ойгоо ул суурьтай өөрчлөлт, шинэчлэлт хийгдэнэ гэсэн хүлээлттэй тэмдэглэж байна  
Үзсэн: 2240 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Andrea Maur [5.59.78.xxx] 2017-11-02 18:58
Өнөөдөр зээлээ аваарай. Би мөнгө олоход хүндрэлтэй хүнд зээл өгдөг. Би бас хөрөнгө оруулалт, гол санхүүжилттэй хамтарч ажилладаг. Надад мөнгө хэрэгтэй, маш энгийн нөхцөлд 3% -ийн жилийн хүүтэй зээл авахад надтай холбоо бариарай. Э-мейл дээр миний нөхцөл байдлыг шууд мэдэгдээрэй: andreamaur3@gmail.com
e.monkhbat [202.179.31.xxx] 2017-10-31 14:33
ajild ni amjilt hvsii

Бидэнтэй нэгдээрэй