
“Лос-Анжелес-1984” олимпийн наадам, 1983 оны дэлхийн аварга, Дэлхийн цомын дөрвөн удаагийн аварга АНУ-ын алдарт бөх Дэйв Шульцийн нэрэмжит тэмцээн ирэх арваннэгдүгээр сарын 1-4-нд АНУ-ын Колорадо Спрингс хотод болно.
20 дахь удаагийн уламжлалт тэмцээнд Монголын тамирчдаас Азийн аварга шалгаруулах тэмцээн болон залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Дмитрий Коркин, “Монголиа опен” тэмцээний аварга, “Сүлд” спорт хорооны тамирчин, ОУХМ Батчулууны Анхбаяр 74 кг-ын жинд оролцохоор болжээ.
Мөн АНУ-ын Мэриландын их сургуульд чөлөөт бөхийн туслах дасгалжуулагчаар ажиллаж буй, спортын мастер Санжаагийн Ганбаяр 65 кг-д зодоглох аж.
Манай улсаас тус тэмцээнд 2008 онд гавьяат тамирчин Б.Наранбаатар алт, ОУХМ Б.Батзориг, С.Сүхбаатар нар хүрэл медаль хүртэж байжээ.
Б.Анхбаяр, С.Ганбаяр нар Дэйв Шульцийн нэрэмжит тэмцээнд барилдана | ||
Үзсэн: 878 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.