Шууд Chart

“Их дуулга” өнөөдөр эхэлнэ

2017-10-26 10:14:05

Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүдийн нэг болох Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Дабид болох “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээнд таван тивийн 48 орны 290 жүдоч гурван өдөр өрсөлдөх юм.

Монголын тамирчдын тухайд эрэгтэй зургаа, эмэгтэй хоёр, нийт найман тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд 2017 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга, “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт Д.Сумъяа, ДАШТ-ий алт, хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Болдбаатар, 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Г.Одбаяр нар хүч үзнэ.

Мөн сүүлийн үеийн томоохон тэмцээнүүдийг өнжсөн ОУХМ Д.Төмөрхүлэг Абу Дабиг зорьжээ. Багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

ЭРЭГТЭЙ:

  • Г. Болдбаатар  /60 кг/
  • Д. Төмөрхүлэг  /66 кг/
  • Г. Хэрлэн /66 кг/
  • Г. Одбаяр /73 кг/
  • Н. Дагвасүрэн /81 кг/
  • О. Ууганбаатар /81 кг/

ЭМЭГТЭЙ:

  • Б. Хорлоодой /52 кг/
  • Д. Сумъяа /57 кг/
Нийтэлсэн: У.Баярсайхан

“Их дуулга” өнөөдөр эхэлнэ  
Үзсэн: 1934 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй