Жүдо бөхийн Абу Дабигийн Их дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн -57кг шигшээд Риогийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа алтан медаль хүртлээ. Тэрбээр алтан медалийн төлөө Бразилийн жүдоч, олимпийн аварга Рафаэла Силваг вазари үнэлгээгээр яллаа. 2016 оны олимпийн наадмын финалын барилдаан Абу Дабигийн татамид давтагдаж Доржсүрэнгийн Сумъяа тав дахь удаагаа Рафаэла Силваг хожив.
Энэхүү барилдааныг хүсэн хүлээж байсан жүдо бөх сонирхогчдоо баярлууллаа.




Сумъяа Рафаэла Силваг вазари үнэлгээгээр ялж, алтан медаль хүртлээ /бичлэг/ | ||
Үзсэн: 1866 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.