
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээхээр болжээ.
Д.Сумъяа нь 1991 оны Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д барилддаг тэрбээр Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл (2012, 2013), 2015 оны ДАШТ-ий хүрэл, 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпийн наадмын мөнгөн медальт, 2017 оны ДАШТ болон өчигдөр болсон Абу Дабигийн Их дуулга тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын шилдэг тамирчдын нэг юм.
Д.Сумъяад Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол олгоно | ||
Үзсэн: 1346 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.