
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Ганбаатарын Одбаярт гавьяат цол хүртээх зарлиг буулгажээ.
Тэрбээр Унгарын нийслэл Будапешт хотноо болсон ДАШТ-д 73 кг-ын жинд хүч үзэхдээ хүрэл медаль хүртсэн юм.
Тодруулбал эхний тойрогт хийлж, хоёрдугаар шатанд Саудын Арабын Мохаммед Алхарбиг ялаад АНУ-ын Александр Тюрнерийг илүүрхэв. Манай тамирчин вазари, иппон үнэлгээгээр ялсан юм. Ийнхүү Бельгийн Дирк Ван Тичелттэй барилдах болж, өрсөлдөгчөө хөмөрч, доороо оруулснаар хэсгийн аваргын төлөө Ан Чан Римтэй хүч үзэх болсон юм.
Хоёр тамирчны барилдаан маш хүнд өрнөж, үндсэн цагт ялагч тодроогүй. Нэмэлт цаг руу ороход манай жүдоч нэг шидогоор илүү байсан юм. Харамсалтай нь, Солонгосын бөх Аны шийдсэн мэхэнд унаснаар нь иппон үнэлгээ алдаж, дагах барилдаан руу орсон билээ. Нэмэлт барилдаанд Г.Одбаяр БНХАУ-ын Сайнжаргалтай барилдсан бөгөөд түүнийг ялснаар медалийн төлөө барилдах эрхтэй болж, хүрэл медалийн төлөө Азербайжаны бөх Хидайт Хэйдаровтой барилдаж, ялсан юм.
Ганбаатарын Одбаярт гавьяат цол хүртээх зарлиг буулгажээ | ||
Үзсэн: 2545 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.