
Жүдо бөхийн “Их дуулга” “Абу Даби-2017” тэмцээний эрэгтэйчүүдийн -73 кг-д манай жүдоч Г.Одбаяр аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын жүдоч Мусо Могушковыг юүко, базари, иппон үнэлгээгээр цэвэр ялж алтан медалийн эзэн болсон юм.
Тэрбээр энэ ялалтаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өчигдөрхөн хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээ Абу Дабигийн Их дуулгын алтан медалиар мялааж байна.
Г.Одбаяр хэсгийн аваргын төлөө олимпийн аварга Италийн жүдоч Фабио Басилег цэвэр ялсан. Хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медальт Бельгийн Ван Тичелттэй барилдаж нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар алтан медалийн төлөө барилдах эрхээ авсан юм.
Г.Одбаяр “Абу Даби-2017”-оос алтан медаль хүртэв | ||
Үзсэн: 952 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.