
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргалын “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг өчигдөр МҮОНРТ-ээр хамгийн түрүүнд цацагдав. Нэвтрүүлгийн үеэр түүний хэлсэн сонирхолтой таван үгийг сийрүүлэв.
1.Би ч Японд сүмочин болох нь бүтэлгүйтлээ. Монголдоо очиж Олимпийн аварга болно гэж хатуу шийдлээ. Аавдаа виски, ээждээ набор аваад маргааш Улаанбаатар руу нисэхэд бэлэн. Гэтэл "Миягино" дэвжээний багш маань намайг хараа ч үгүй байж" Хамгийн жижгийг нь үлдээчих" гэж гэнэт утасдсан юм даа. Хувь заяа гэж...
2.Дохё дээрээ очоод эхний саруудад огт бэлтгэл хийлгээгүй. Зөвхөн хоол идээд л унтаад байлаа. Удахгүй 62 кг байсан бол 85 кг болтлоо зузаарсан, таван см өссөн.
3.Д.Дагвадорж аварга намайг нэгэн хүлээн авалтад гэргий Саёокатай анх танилцуулсан.
4.Oдоо гурван охин, нэг хүүтэй. Хүүдээ Мөнхжаргал гэж нэр өгсөн. Сүмо барилдаад эхэлсэн. Mанай хүүхдүүд чанасан хонины маханд нугасгүй, цуйван, буузанд дуртай.
5.Маргааш ч зодог тайлахад бэлэн. Гэвч аавын маань,Монголын маань анхны олимп дахин Токиод 2020 онд болох гэж буй тул тэр болтлоо барилдаж, олимпийн наадмын нээлтэд 200 гаруй орны өмнө ёсолгоо хийх хүсэлтэй байна.
Д.Даваажаргал: Би маргааш ч зодог тайлахад бэлэн | ||
Үзсэн: 2117 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.