
Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны анхдугаар ДАШТ ирэх аравнэгдүгээр сарын 21-26-нд Польшийн Быдгощ хотод зохион байгуулагдана.
Тус тэмцээнд оролцох баг тамирчдаа энэ сарын дундуур Сүхбаатар хотод болсон олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Оюунболд агсны нэрэмжит сорилт тэмцээнээс сонгосон билээ.
Тэгвэл үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Бямбажавын Баттулга, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Буянжавын Батзориг нарын удирдлага дор Монголын U-23 насны шигшээ багийн 30 гаруй тамирчин өнөөдөр БНХАУ-ын Хөх хотыг зорив.
Манай залуучууд Монголын чөлөөт бөхийн хамтын ажиллагааны хүрээнд ӨМӨЗО-ны бөхчүүдтэй 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийнэ.
30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр хөх хотыг зорив | ||
Үзсэн: 1092 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.