Шууд Chart

“Yoshida cup” өсвөр үеийн тэмцээн өнөөдөр болж байна

2017-11-03 16:43:42

Японы Миэ мужид чөлөөт бөхийн олимпийн гурав, дэлхийн 13 удаагийн аварга Японы домогт бөх Саори Ёшидагийн нэрэмжит “Yoshida cup” өсвөр үеийн тэмцээн өнөөдөр болж байна.

Энэ удаагийн тэмцээний үеэр Ёшидагийн нэрэмжит спортын ордоны нээлт болсон аж. “Yoshida cup” тэмцээнд манай улсаас “Женко”, “Хасу-Мегастарс”, Багануур дүүргийн “Хөх эрчис” клуб, Баянхонгор аймгаас бүрдсэн нийт 22 тамирчин өсвөрийн тамирчин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлага дор оролцож буй. Гэхдээ одоогоор тэмцээний дүн хараахан гараагүй байна.

Ёшидагийн тэмцээний нэр хүнд өсч, энэ жилээс олон улсын чанартай болж байгаа бөгөөд Япон, Монгол, Франц, Канад, Шведийн өсвөрийн бөхчүүд оролцохоор болжээ.

Түүнчлэн Монголын “Женко”, Японы “Ичиши” клубын хамтын ажиллагааны хүрээнд өсвөрийн тамирчид маань хамтарсан бэлтгэл хийх аж. Алдарт Саори Ёшидагаас гадна олимп, дэлхийн аварга Эри Тосака, Сара Дошо нарын шилдгүүд өсвөрийн бөхчүүдэд өөрийн туршлагаас хуваалцаж, хамтарсан таван өдрийн бэлтгэл хийсэн билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Yoshida cup” өсвөр үеийн тэмцээн өнөөдөр болж байна  
Үзсэн: 1084 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй