Шууд Chart

Монгол Улсад нийт жирэмслэлтийн 14 хувь нь хүсээгүй жирэмслэлт байна

2017-11-06 11:32:45

НҮБ-ын Хүн амын сангаас жил бүр эрхлэн гаргадаг “Дэлхийн хүн амын байдал-2017” тайлан өнгөрсөн пүрэв гарагт боллоо.

Үүнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нарын зэрэг эрхмүүд оролцсон юм.

Нэн ядуу болон орон нутгийн эмэгтэйчүүдэд тулгарч буй тэгш бус байдлыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалахгүй бол дэлхийн хөгжлийн гол зорилтуудад хүрч чадахгүй байж болзошгүйг НҮБ-ын хүн амын сангаас анхааруулаад байгаа юм. Хөгжиж буй орнуудад жил бүр 89 сая хүсээгүй жирэмслэлт, 48 сая үр хөндөлт гарч байна.Тэгвэл НҮБ-ын хүн амын сангийн тооцоолсоноор Монгол Улсад нийт жирэмслэлтийн 14 хувь нь хүсээгүй жирэмслэлт байна.

2012-2015 онд урьдчилан сэргийлэх боломжтой эхийн эндэгдлийн  9.7 хувь нь аюултай үр хөндөлтөөс үүджээ. Энэхүү тоон мэдээ, мэдээллээс үзвэл эмэгтэйчүүд жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэл, холбогдох мэдээллээр бүрэн дүүрэн хангагдаж чадахгүй байгаагийн тод жишээ болоод буй.

Манай улсын хүн ам ихээр төвлөрдөг Улаанбаатар хотын тэгш бус байдлыг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй

.Эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлын нэг болох нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээний талд хяналт тавих, шалгалт хийх ажиллагааг дэлгэрүүлэх арга хэмжээг эхлүүлэх хэрэгтэй гэж болно. Түүний дотор бэлгийн эрүүл мэнд, эрхийг хангах, гэр бүл төлөвлөлт зэрэг багтана.

Гэр бүл төлөвлөлтийн талд эмэгтэйчүүд анхаарлаа дээд зэргээр хандуулах хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд энэ онд өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 40 хос гэрлэлтээ бүртгүүлдэг. 

Гэрлэлтээ бүртгүүлсэн 72 хувийг 20-29 насныхан эзэлж байна. Цуцлалтын тоо энэ байдлаар үргэлжилвэл өдөрт гэр бүлээ батлуулж буй 40 хосын 10 нь эрсдэлтэйг сануулж байгаа юм. 

Гэр бүл цуцлалтын тоо жилд дунджаар 269-өөр нэмэгдэж байна.

Гэр бүлийн салалтад эмэгтэйчүүдийн эрх ихээр хөндөгдөж байна. Тэдний салалтын дунд ихэвчлэн хүүхэд хохирч үлддэг.

Хүүхэд аав, ээжийгээ дагах, дунд нь орхигдох эсвэл салж буй хосууд үр хөндөлтийг сонгодог.

Энэ нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд хохирол учруулаад зогсохгүй цалинтай ажил, хөдөлмөр эрхэлж, санхүүгийн хувьд бие даах боломжийг нь хязгаарладаг аж.

Монгол Улсад ядуурал ихсэх, гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ өсч байгаагийн жишээ энэ гэнэ.

Үүнээс үүдэн эдийн засгийн тэгш бус байдал даамжрахын хэрээр эмэгтэйчүүдийн эрүүл мэндтэй холбоотой бусад тэгш бус байдал давамгайлдаг.

“Монголд эдийн засгийн тэгш бус байдлыг шийдвэрлэхийн тулд бид юуны түрүүнд гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээг шийдэж, эмэгтэй хүн хэзээ, ямар зайтай, хэдэн хүүхэдтэй болохоо төлөвлөдөг орчинг бүрдүүлэх ёстой. Тэгш бус байдлыг шийдвэрлэж, нийгэм, институц, бусад зүйлсээс үүдэлтэй саад тотгоруудыг арилгаснаар эмэгтэйчүүд өөрсдийнхөө нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах боломжтой болно” хэмээн мэргэжилтнүүд хэлж байсан юм.

 

Нийтэлсэн: Г.Норхилмаа

Монгол Улсад нийт жирэмслэлтийн 14 хувь нь хүсээгүй жирэмслэлт байна  
Үзсэн: 1958 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Сугармаа [127.0.0.xxx] 2019-05-03 02:42
Бэлгийн харилцаанд орно гэсэн шийдвэрийг түргэн гаргалгүй хэзээ, хаана, ямар орчин нөхцөлд хамгийн чухал нь өөрийгөө болон хамтрагчаа таньж, мэдэж бас дараа нь гарах сөрөг үр дагаваруудыг сайн судалж энэ бүхнийг давж гарч чадах эсэхээ тунгаах мөн өөрийгөө өрөөлийг хохироохгүй урьдчилан сэргийлэх арга замыг олоорой. Эцэст нь хэлэхэд залуучуудаа ганц удаагийн буруу сонголтоор насаараа зовж ч болно гэдгийг санаарай.
Сугармаа [127.0.0.xxx] 2019-05-03 02:42
Бэлгийн харилцаанд орно гэсэн шийдвэрийг түргэн гаргалгүй хэзээ, хаана, ямар орчин нөхцөлд хамгийн чухал нь өөрийгөө болон хамтрагчаа таньж, мэдэж бас дараа нь гарах сөрөг үр дагаваруудыг сайн судалж энэ бүхнийг давж гарч чадах эсэхээ тунгаах мөн өөрийгөө өрөөлийг хохироохгүй урьдчилан сэргийлэх арга замыг олоорой. Эцэст нь хэлэхэд залуучуудаа ганц удаагийн буруу сонголтоор насаараа зовж ч болно гэдгийг санаарай.
Сугармаа [127.0.0.xxx] 2019-05-03 02:16
Б

Бидэнтэй нэгдээрэй