Шууд Chart

Монгол охид илүүрхлээ

2017-11-06 15:22:39

Чөлөөт бөхийн олимпийн гурав, дэлхийн 13 удаагийн аварга, Азийн наадмын дөрвөн удаагийн аварга, Японы домогт бөх Саори Ёшидагийн нэрэмжит “Yoshida cup” өсвөр үеийн тэмцээн Цүй хотод боллоо.

Гурав дахь удаагийн тэмцээнд Монгол, Япон, Франц, Канад, АНУ, Норвеги гэсэн зургаан орны 900 гаруй тамирчин өрсөлдөв.

Манай улсаас Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Баянхонгор аймгийн дасгалжуулагч С.Мөнхдуулдах нарын удирдлага дор 20 гаруй тамирчин оролцсоноос нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл, нийт долоон медаль хүртэв.

Охидын ангилалд “Женко” клубийн тамирчин Б.Марал алт, тус клубийн Э.Одзаяа, энэ жилийн өсвөр үеийн Азийн аварга, Баянхонгор аймгийн тамирчин Ө.Пүрэвсүрэн нар мөнгө, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Баянхонгор аймгийн тамирчин Б.Хонгорзул өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга “Женко” клубийн тамирчин Д.Отгонжаргал, 2015 оны аварга тус клубийн тамирчин М.Мөнхгэрэл, “Хөх эрчис” клубийн тамирчин М.Түмэн-Өлзий нар хүрэл медалийн эзэн болжээ.

М.Мөнхгэрэл, Б.Хонгорзул, Э.Одзаяа нар гурван жил дараалан медаль зүүсэн бол Ө.Пүрэвсүрэн, Д.Отгонжаргал хоёр, Б.Марал, М.Түмэн-Өлзий нар анхны медалиа хүртэв. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол охид илүүрхлээ  
Үзсэн: 1680 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй