Шууд Chart

Г.Отгонцэцэг шилдэг тамирчин шалгаруулах номинацид нэр дэвшжээ

2017-11-13 10:14:53

Казахстаны үндэсний олимпийн хорооны оны шилдэг тамирчны шалгаруулалтад Монгол охин нэр дэвшжээ.

Тодруулбал “Рио-2016” олимпийн наадам, ДАШТ-ий хүрэл медальт, жүдоч Г.Отгонцэцэг тус шалгаруулалтын зуны спортын төрлийн шилдэг тамирчин шалгаруулах номинацид Казахстаны жүдо бөхийн холбооноос нэр дэвшсэн байна.

Г.Отгонцэцэгийн хувьд “Рио-2016” олимпийн өмнө Казахстаны нэрийн өмнөөс тэмцээн, уралдаанд оролцохоор гэрээ байгуулан, тус улсыг зорьсон юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Отгонцэцэг шилдэг тамирчин шалгаруулах номинацид нэр дэвшжээ  
Үзсэн: 2836 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй