Шууд Chart

“Чингис хаан” одонг найдвар алддаггүй Найдангийн хүү хүртэхээр боллоо

2017-11-15 12:03:31

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 11 дүгээр сарын 19-ний өдөр тохиож байна. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.

Тэгвэл энэ жил “Чингис хаан” одонг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, улсын заан Найдагийн Түвшинбаяр хүртээхээр боллоо.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ сарын 19-нд тохиож байна. Энэ өдөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Н.Түвшинбаярт хүртээх ёслол болно.

Н.Түвшинбаярын амжилтыг дурдвал:

2006 - Дэлхийн Оюутны аваргын хүрэл
2007 - Парисын дэлхийн цомын хүрэл
2007 - Гамбургийн дэлхийн цомын хүрэл
2007 - Ази тивийн аваргын мөнгө
2007- Чиндаогийн нээлттэй тэмцээний хүрэл
2008 - Парисын дэлхийн цомын мөнгө
2008 - Ази тивийн аваргын хүрэл
2008 - Бээжин-2008 олимпийн алт
2010 - Чингис хаан дэлхийн цомын алт
2010 - Монгол Улсын аваргын алт
2011 - Монгол Улсын аваргын алт
2011 - Будапештийн дэлхийн цомын алт
2011 - Жежүгийн дэлхийн цомын алт
2011 - Парисын Их дуулгын мөнгө
2011 - Абу Дабигийн гран пригийн хүрэл
2011 - Ази тивийн аваргын хүрэл
2012 - Парисын Их дуулгын алт
2012 - Лондон-2012 олимпийн мөнгө
2013 - Токиогийн Их дуулгын хүрэл
2013 - Жежүгийн Гран пригийн алт
2014 - Дюсселдорфын Гран пригийн хүрэл
2014 - Жежүгийн Гран пригийн мөнгө
2014 - Инчеоны Азийн наадмын алт
2015 - Чиндаогийн Гран пригийн алт
2016 - Ази тивийн аваргын алт
2017 - Монгол Улсын аваргын алт
2017 - Дэлхийн аваргын хүрэл медаль хүртээд байна.

Энэ жилийн хувьд дээрх нэр хүндтэй одонг мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал, Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч, “Азийн тэргүүн найрагч” шагналын эзэн Д.Урианхай нар яригдаж байсан юм.

2005 оноос гардуулж эхэлсэн уг шагналыг дараах хүмүүс хүртээд байна.

-Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат

-Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав

-Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн

-Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж

-Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди

-УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл

-Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном

-Нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай

-Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо

 -Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар

- Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр.

 

 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Чингис хаан” одонг найдвар алддаггүй Найдангийн хүү хүртэхээр боллоо  
Үзсэн: 2358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.161.xxx] 2017-11-15 12:27
Bayr hurgii

Бидэнтэй нэгдээрэй