
Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Чингис хааны мэндэлсэн 'Монгол бахархал'-ын өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан арваннэгдүгээр сарын 19-нд Монгол бөхийн өргөөнд болно.
Тус барилдааныг анх 2012 онд анх зохион байгуулсан бөгөөд улсын аварга Ч.Санжаадамба хоёр, улсын гарьд Ө.Бат-Орших, арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва нар тус бүр нэг удаа түрүүлжээ.
Тодруулбал:
2012 онд /256 бөх/
- Түрүү у.з Ч.Санжаадамба /у.ав/
- Үзүүр у.х Ц.Содномдорж /у.ар/
- Их шөвөг у.а Г.Эрхэмбаяр, у.а П.Бүрэнтөгс
2013 онд /128 бөх/
- Түрүү у.з Ч.Санжаадамба /у.ав/
- Үзүүр у.ав С.Мөнхбат
- Их шөвөг: у.а Х.Мөнхбаатар, у.х Ө.Бат-Орших
2014 онд /128 бөх/
- Түрүү у.х Ө.Бат-Орших /у.г/
- Үзүүр у.ав С.Мөнхбат
- Их шөвөг: у.х Ц.Содномдорж /у.а/, у.г Б.Гончигдамба
2015 онд /128 бөх/
- Түрүү у.а П.Бүрэнтөгс
- Үзүүр у.н Л.Цэрэнтогтох /у.ө.и.н/
- Их шөвөг: а.а Ч.Хөхчирэнгэр /у.н/, у.з Б.Батмөнх
2016 онд /128 бөх/
- Түрүү у.а Р.Пүрэвдагва
- Үзүүр у.н Э.Даш
- Их шөвөг: у.ө.и.н Э.Энхбат, у.г Б.Гончигдамба
Иймд энэ удаагийн барилдаанд хэн түрүүлэх нь бөх сонирхогчдод оньсого мэт байна.
Чансаа өндөр 128 бөхийн барилдаанд хэн түрүүлэх бол | ||
Үзсэн: 2533 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.