Шууд Chart

Үлэмж биет А.Ичинноров тэргүүлэгчдийн эгнээнд бичигдлээ

2017-11-16 11:30:42

Японы мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын Кюүшюү башё Фүкүока хотноо үргэлжилж байна. Кюүшюү башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан өчигдөр боллоо. Башёгийн дээд зиндааг ёкозүна Хакүхо М.Даваажаргал, озэки Гоэйдо, Такаясү болон маэгаширагийн 4-с барилдаж буй Ичиножёо А.Ичинноров нар нэг ч унаагүй тэргүүлж байна.

Өчигдрийн барилдаанд үлэмж биет Ичиножёо Араваши Э.Дөлгөөнийг давснаар дөрөв дэх даваагаа авч тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж эхэллээ.

Озэки Кисэносато Такакешод ялагдсанаар хоёр даваа, хоёр унаатай болж, тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээ рүү шилжлээ. Кисэносато эхний өдөр Тамаваши Б.Мөнх-Оргилд ялагдсан юм.

Манай өндөр цолтой бөхчүүдээс сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэг ч даваа авалгүй дөрвөн унаатай башёг үргэлжлүүлж байна. Кюүшюү башё энэ сарын 26-ны өдөр өндөрлөнө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Үлэмж биет А.Ичинноров тэргүүлэгчдийн эгнээнд бичигдлээ   
Үзсэн: 1671 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй