Шууд Chart

Энэтхэгийн нэрт бөх Сушил Кумар дэвжээндээ эргэн ирлээ

2017-11-16 11:42:52

“Лондон-2012” олимпийн наадмын мөнгө, “Бээжин-2008” олимпийн наадмын хүрэл медальт, 2010 оны дэлхийн аварга Энэтхэгийн нэрт бөх Сушил Кумар дэвжээндээ эргэн ирэхээр болжээ.

Өдгөө 34 настай тэрбээр хамгийн сүүлд 2014 онд Шотландын Глазго хотод болсон Хамтын нөхөрлөлийн наадмаас хойш барилдсан бөгөөд түүнээс хойш хэсэг хугацаанд дасгалжуулагчийн албанд хүчин зүтгэсэн юм.

Энэтхэг улсын түүхэнд хоёр олимпод медаль хүртсэн анхны тамирчин Сушил Кумар маргааш Мадхья-Прадеш хотод эхлэх улсынхаа аваргад зодоглохоор болжээ.

Түүнчлэн Кумар “Москва-2010” ДАШТ-ий 66 кг-ын жингийн шигшээ барилдаанд эзэн орны Алан Гогаевыг 3:1-ээр ялж, Энэтхэг улсын түүхэнд анхны дэлхийн аварга болж байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Энэтхэгийн нэрт бөх Сушил Кумар дэвжээндээ эргэн ирлээ   
Үзсэн: 1094 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй