
Сүмо бөхийн дэвжээнд шүүгчээр ажилладаг хүний бүсэнд хавчуулсан хутга ямар утгатайг олон хүн асуудаг.
Тодруулбал сүмогийн ёсоор буруу шүүлт хийсэн тохиолдолд хариуцлагаа хүлээж самурайн адил гэдсээ хүүлэх буюу "харакири" хийхэд бэлэн байгаагаа илтгэх зэвсэг аж.
Жинхэнэ төмөр хутаг нь шүүгчийн гэрт хадгалагддаг бөгөөд дохёо дээр барилдаан шүүхдээ хулсан хутгатай гардаг байна.
Барилдааныг буруу шүүх нь сүмочид болон сүмо сонирхогчдын дунд маш их маргаан үүсгэх, дургүйцэл илэрхийлэх, бөхийн амжилтад сөргөөр нөлөөлөх зэрэг асуудлыг үүсгэдэг тул барилдааныг зөв шүүх талд маш хариуцлагатай байх шаардлагатайг бүсэндээ зүүсэн энэхүү хутга илтгэдэг гэнэ.
Сүмо бөхийн шүүгчдийн бүсэндээ хавчуулсан хутга ийм учиртай | ||
Үзсэн: 2439 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.